2024 ОНЫ 11 САРЫН 21, ПҮРЭВ ГАРИГ

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

2024/11/11
2024/11/09
2024/11/08
2024/11/07
Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамт олныхоо нэрийн өмнөөс дэвшүүлье.
2024/10/02
2024/10/02

Зөвлөмж зөвлөгөө

2024/04/02
2024/04/02
2023/03/02
2023/02/12
2023/01/24
2022/11/23

Агентлагын мэдээ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ  ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА,  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"
2024/09/12
"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ"
2024/09/12
"ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/12
“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төсөлд санал авч байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийг хэлэлцэн баталсан.

Хүүхдийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд уг хууль 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар заасны дагуу төслийг боловсруулан танилцуулж байна.

Төслийг Австрали, БНСУ, Тайвань болон Малайз улсын цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин, зохицуулалтын туршлагыг судалсны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан.

Журмын төсөл нь 5 зүйл, 24 хэсэг, 35 заалттай. Журмаар цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд уг журмыг аливаа хүн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан.

Энэхүү журмаар цахим орчинд хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хортой болон хориотой агуулгыг түгээснээс үүсэх эрсдэлийг таних, мэдээлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахаар тусгалаа. Мөн уг үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгосноос гадна иргэн, хуулийн этгээдээс гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийтэд ил тод мэдээлэхээр журамласан.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг хортой агуулгаас хамгаалах хүрээнд энэхүү журмын төслийг таван бүлэгтэйгээр боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа  azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.
2024/09/05
Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд  “Ерөнхий боловсролын сургууль дахь хүүхэд хамгаалал, түүний хэрэгжилтийг хангах зөвлөмж”-ийг боловсрууллаа.  Тус хуулийн 23-р зүйлд Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг нарийвчлан тусгасан юм.
2024/08/27
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 шинэчлэн боловсруулж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг MASM TC 46 шинэчлэн баталсан.
2024/07/09
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Мэдээллийн технологи, хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, төсөв, санхүүгийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн.
2024/06/11
2024/05/28

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 16
ЭНЭ 7 ХОНОГ 219
ЭНЭ САР 2145
НИЙТ 56511

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 1 баг Ахмадын гудамж 307 тоот

Холбоо барих:
Утас: 70518979
Цахим шуудан: suhbaatar@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.